loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

РАШААНТ, ТАРИАЛАН, ЭРДЭНЭБУЛГАН СУМДАД ГАЗАР АШИГЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумдад аялал жуулчлал, бэлчээр, газар тариалангийн зориулалттай газрын ашиглалт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд дээрх сумдын 2021–2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж буй талбайн кадастрын зураг, эргэлтийн зурвас болон мэдээллийн сангийн бүртгэлийг газар дээрх нөхцөл байдалтай тулган шалгаж байгаа юм.

Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

Мөн сумдын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, шалгалтын дүнд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох санал, зөвлөмжийг хүргүүлнэ.