loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Хөвсгөл аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 68 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагналаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, барилгын салбарын үе үеийн төлөөлөл болон холбогдох байгууллагын удирдлага гардуулан өгч, шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэлээ.

Эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө мэдлэг чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулсан нийт эрхмүүдэд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь улам их амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.