loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Жендэрийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” аяныг үндэсний хэмжээнд жил бүр зохион байгуулдаг билээ. “Харилцан хүндэтгэе” аяныг энэ жил “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд тус аянд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нэгдэж байна. Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучуудын оролцоог хангах, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагдана. Энэхүү аянд нэгдэж, уриалгыг сурталчлан, жендэрийн эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх, байгууллага болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж ажиллахыг байгууллага ААН-үүд, иргэд та бүхэнд уриалж байна. #Хайрлая. #Хандлагаа_өөрчилье. #Хамтдаа_үлгэрлэе.