🔰Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2026” арга хэмжээг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриа дор зохион байгуулж байна. 🔰Аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын Ажил олгогч болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. 🔰Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 180 гаруй албан хаагч хамрагдаж, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгэм-сэтгэл зүйн орчныг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.