loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААНААР “ДЭЛГЭР ХААН УУЛ”-ЫГ АЙМГИЙН ТАХИЛГАТ УУЛ БОЛГОЛОО

2026-04-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт орших “Дэлгэр Хаан уул”-ыг аймгийн тахилгат уул болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус уулыг “Аймгийн тахилгат уул”-аар албан ёсоор баталлаа. Дэлгэр Хаан уул нь Хөвсгөл нуурын баруун өмнөд хэсэгт орших Хорьдол Сарьдагийн нурууны хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 3095 метр өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул юм. Уг нуруу нь Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс эхлэн хойш чиглэлд ойролцоогоор 130 км үргэлжилдэг. Түүнчлэн Дэлгэр Хаан уул нь Улаан-Уул сумын төвөөс зүүн зүгт ойролцоогоор 30 км зайд оршдог бөгөөд нутгийн иргэдийн шүтлэг, байгаль экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутагт тооцогддог. Ийнхүү тус уулыг аймгийн тахилгат уул болгосноор байгаль хамгаалал, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.