loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

🔰Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашдын ажлын чиглэл, арга зүй, уялдаа холбоог сайжруулах зорилготой сургалт 2026 оны 01 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна. 🔰Тус сургалтад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтнууд зэрэг нийт 50 орчим албан хаагч оролцож, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх мэдлэг, мэдээлэл авч байгаа юм. 🔰Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа нээж, бодлогын түвшинд хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын чиглэлийн талаар танилцуулга хийв. 🔰Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилт, эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хөдөлмөр, халамжийн бодлого, хүүхэд, гэр бүлийн гишүүдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. 🔰Мөн Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн үйл ажиллагаа, кейс менежмент, нийгмийн ажлын үйлчилгээний стандарт, хүүхдийн тусламжийн 108 утас, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн дэмжлэгийн талаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид сургалт зохион байгуулна.