🔰Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан Мөрөн сумын “Зүүн Мөрөн” хорооллын орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг зураг төсөв болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж буй компаниудтай цахим хурал зохион байгуулав. 🔰Хурлын үеэр “Зүүн Мөрөн” хороололд баригдах 14 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, мөн 1 дүгээр хэлхээний инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын явц-ын талаар хэлэлцэв, уг ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгааг танилцуулсан юм. 🔰Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажлын хэсгийн гишүүд болон гүйцэтгэгч байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг цаг тухайд нь солилцож, харилцан уялдаа холбоог холбоотой ажиллах чиглэл өглөө.