loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААР "ТАНИЛ ЖАРГАЛАН" ХХК ШАЛГАРЛАА. 🔰

2026-01-22

🔰Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачилгыг өрнүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан урамшуулж, алдаршуулах зорилгоор 9 номинациар хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг жил бүр шалгаруулдаг. 🔰2025 онд "Танил жаргалан" ХХК дээрх номинацид шалгарч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн шагналаар шагнагдсаныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ нар гардууллаа. 🔰Тус газар нь 2020 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг байнгын ажлын байраар ханган, тохируулгат орчны бүрдүүлж, дэмжлэн ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр зохион байгуулсан томоохон 2 арга хэмжээнд нийт 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дэргэдэх 2 бүлгээс 3,600,000 төгрөгийн худалдан авалтыг хийн, “Хуртээмж ба Стандарт", “Сэтгэл ба Орчин" сургалтад нийт албан хаагчдаа хамруулж, хүртээмжийн анхан шатны үнэлгээнд хамрагдан 50 гаруй сая төгрөгний засвар үйлчилгээ хийж, орчны хүртээмжээ нэмэгдүүлсэн байна