Аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт”-ыг "Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв" төрийн бус байгууллагын сургагч багш нар ирж зохион байгууллаа. Тус сургалтад төрийн албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан бөгөөд нийт 186 иргэн оролцож, худалдан авах ажиллагааны хууль, журмын хэрэгжилт, төлөвлөлт, гэрээний менежмент, ил тод байдлын чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Сургалтын зорилго нь орон нутгийн худалдан авах ажиллагааны чанар, үр ашиг, ил тод байдлыг сайжруулахад оршиж байна.
