Хөвсгөл аймагт “Хүнсээ нөөцөлье” арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 10-ны хооронд аймгийн Биеийн тамир, спортын газрын гадна талбайд зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээг зохион байгуулж буй ажлын хэсэг хуралдаж, арга хэмжээний явц, цаашдын зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
“Хүнсээ нөөцөлье” арга хэмжээ нь малчид, ногоочдод өөрсдийн мах, хүнсний ногоог хэрэглэгчдэд шууд хүргэх боломж нөхцөл бүрдүүлэх, мөн айлын хашаанд мал нядлах, зөвшөөрөлгүй цэгүүдэд мах, ногоо худалдаалах үйл ажиллагааг цэгцлэх, махыг үйлдвэрийн аргаар нядлуулах нөхцөлийг хангах зорилготой юм.
Арга хэмжээ эхэлснээс хойш нийт 368 малчин, ногоочид оролцож 8.3 тонн төмс, хүнсний ногоо борлуулан 9.8 сая төгрөгийн орлого, 32 тонн адуу, үхэр, хонь, ямааны мах борлуулж 319.6 сая төгрөгийн орлого олжээ.
