

Хурлаар үүсээд буй нөхцөл байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлыг хэлэлцэв.
Шуурхай багийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэргийн 0257 дугаар анги, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад болон сумдын удирдлагын төлөөлөл ажиллаж байна.
Хурлын үеэр баавгай суурьшлын бүс болон айл өрхийн хот, хашаанд орж ирсэн үед иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах, дуудлага, мэдээллийг шуурхай солилцох, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.