Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, хэрэгжилт” сэдэвт төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулна. СОНСГОЛЫН МЭДЭЭЛЭЛ: 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11.00 цагт Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд болно. Сонсголоор: Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны төсвийн төлөвлөлт, хуваарилалт, 2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэнэ. Төсвийн хяналтын сонсголд иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сонирхогч бүх талуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Иргэд Та бүхэн төсвийн талаарх санал, хүсэлт, асуултаа сонсголын үеэр илэрхийлж, орон нутгийн төсвийн ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд идэвхтэй оролцоно уу. ИРГЭНИЙ ОРОЛЦОО – ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ – ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ