loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“ЖАЛХАНЗ ХУТАГТ ДАМДИНБАЗАРЫН АМЬДРАЛ, ҮЙЛ ХЭРЭГ – 152 ЖИЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-11-24

Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 11 дүгээр сарын 23-нд Хөвсгөл аймгийн Төв музей, Нийтийн номын сангийн байранд боллоо. Арга хэмжээг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Төв музей, Нийтийн номын сан хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт судлаач, зохиолч, шашны зүтгэлтэн, музейн мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцож, Жалханз хутагт Дамдинбазарын амьдрал, үйл хэрэг, Жалханзын хүрээний хэлмэгдүүлэлтийн түүх, холбогдох соёлын өв, музейн үзмэрийн талаар илтгэл танилцуулж, санал солилцлоо. Оролцогчид Жалханз хутагт Дамдинбазарын түүхэн үйл хэрэг, түүнтэй холбогдох баримт, дурсгал, соёлын өвийг судлах, олон нийтэд таниулах, хамгаалан хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцлов.