loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР ШИНЭЭР МЭНДЭЛСЭН БЯЦХАН ИРГЭДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-01-02

Шинэ оны босгон дээр аймгийн төрөх тасагт нийт 5 эх амаржиж 3 охин, 2 хүү шинээр мэндэлсэн байна. Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа нар шинээр мэндэлсэн 5 бяцхан иргэддээ болон төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 17 жирэмсэн эхчүүдэд гарын бэлэг гардуулж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.