✅Тус төв нь анх Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол 2025 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, аймгийн хэмжээнд ажиллаж эхэлсэн юм. ✅“Насан туршийн суралцахуйн төв”- ийн шинэ барилгын төсвийг 2027 онд улсын төсөвт тусган эхлүүлэх боломжийг судлах, байгууллагын албан хаагчдын санал, тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.