loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

🏭ДУЛААНЫ СТАНЦЫН 21 МВТ-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО.

2025-12-25

🔰Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулан нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулав. 🔰Энэхүү өргөтгөлийн үр дүнд дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 70 хувиар нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй “Эргэлдэх үет буцлах давхаргын шаталтын технологи” бүхий өндөр чадлын зуух, уутат шүүлтүүртэй нарийн үнс баригч зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. 🔰Уг бүтээн байгуулалтыг “МЭЗ” ХХК богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд Мөрөн хотын аж ахуйн нэгж, байгууллага болон 40 мянга орчим иргэний дулаан хангамжийн найдвартай байдал сайжрах нөхцөл бүрдлээ. 🔰Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. 🔰Энэхүү өргөтгөл ашиглалтад орж сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.