loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

УРД БҮС НУТАГ ДАХЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ 35 КВТ БОЛГОН ӨРГӨТГӨНӨ

2026-01-08

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Шинэ-Идэр суманд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр урд бүсийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумдын цахилгаан хангамжийн асуудлыг иргэд хөндөв. Тус бүс нутгийг цахилгаанаар хангадаг 10 кВт-ын хүчин чадалтай эх үүсвэр Жаргалант суманд байдаг ч одоогийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, доголдол үүсдэг. Иймд хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд дэвшүүллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар : Эрчим хүчний яамнаас уг бүс нутаг дахь эрчим хүчний эх үүсвэрийг 35 кВт болгон өргөтгөх эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах хоёр хувилбарын аль нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болох талаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Судалгааны ажлыг эрчимжүүлж, энэ онд багтаан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр урд бүсийн сумдын цахилгаан хангамж тогтвортой болж, доголдол, тасалдал үүсэх эрсдэл арилна.