loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

УТАА, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД СОД-ЭРДЭМ ЕБС-ИЙН БАГШ, АЖИЛЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.

2026-05-08

Мөрөн сумын хэмжээнд утаа, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дулааны нэгдсэн шугам сүлжээнд айл өрхүүдийг холбох ажил 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Тус ажлыг эрчимжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор Барилга захиалагчийн хяналтын төвийн дэргэдэх төслийн нэгжийн менежер Х.Цэнд-Аюуш төрийн байгууллагын албан хаагчдад үе шаттай мэдээлэл, сургалт зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй багш, ажилчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр дулааны шугам сүлжээнд холбогдох боломжтой багуудын мэдээлэл, холболтын үйл явц, ач холбогдол болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга мэдээлэл өгч, идэвхжүүлэх сургалт зохион байгуулсан юм. Цаашид иргэд, айл өрхүүдийг төвлөрсөн дулаанд үе шаттайгаар холбох ажлыг эрчимжүүлэн ажиллах бөгөөд ингэснээр утаа, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.