🔰Анх удаа сонгуульд оролцох ирээдүйн сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит ойлголт өгөх, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид, бие даасан шийдвэр гаргах чадвартай хариуцлагатай сонгогчийг төлөвшүүлэх зорилготой “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдав. 🔰Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх энэхүү сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хөвсгөл аймагт Сонгуулийн хорооны сургагч багш, Хууль, эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш зохион байгуулж ажиллалаа. 🔰Тус сургалтад аймгийн төвийн “Ирээдүй XXI зуун ерөнхий боловсролын сургуулийн 9 сурагч”, “Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн 8 сурагч”, “Авьяас ерөнхий боловсролын сургуулийн 8 сурагч” нийт 25 сурагч хамрагдсан юм. Сургалтын явцад оролцогчдод: ✅• Сонгууль ба сонгох, сонгогдох эрх ✅• Сонгуулийн үйл явцыг ойлгох нь ✅• Хариуцлагатай сонгогч гэсэн 3 сэдвийн хүрээнд 10 хичээл орсон бөгөөд сургалтын явцад мини сонгууль зохион байгуулах, ханын сонин, тараах материал бэлдүүлэх зэрэг сурагчдын оролцоонд тулгуурласан, интерактив аргаар сурагчдад мэдлэг, мэдээлэл олгож буйгаараа онцлог байв.
