Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой “Хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа” сэдэвт салбарын сургалт өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Засаг даргын Тамгын газрын 2026 оны байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байгаа юм. Сургалтын үеэр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн хэрэглээний салбарт ашиглагдаж буй хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг танилцуулж, осол аваараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож байна. Арга хэмжээг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон “Горгаз” ХХК-ийн “Сургалтын төв”-тэй хамтран зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд оролцогчдод мэргэжлийн багш, улсын байцаагчид мэдээлэл өгч, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй хэрэглээг хэвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, гарын авлага хүргэх юм.
