loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-05-13

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах команд штабын сургалт, дадлагыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтын хүрээнд гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх, хүн нэг бүрийг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвартай үүрэг гүйцэтгэгчээр бэлтгэх онол, практикийн сургалтыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Мөн болзошгүй халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, зэвсэглэмжийн бэлэн байдалд үзлэг, шалгалт хийв. Энэ удаагийн сургалт, дадлагад Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд, Хөвсгөл ТВ, “Хөвсгөлийн өнгө” сайт оролцож байгаа бөгөөд хяналт, үнэлгээ, удирдлага зохион байгуулалтыг аймгийн Онцгой байдлын газар хариуцан ажиллаж байна. Ийнхүү тус сургалт нь байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн үеийн бэлэн байдал болон шуурхай хариу арга хэмжээний чадамжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах ач холбогдолтой юм.