Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, дулаанд холбогдох айл өрхүүдийг мэдээллээр хангах зорилгоор “Амьдрах орчноо сайжруулж – Өрхийн үйлдвэрлэлийг дэмжье” үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Чингүнжавын талбай-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр дэд бүтцийн байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд инженерийн шугам сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд дулаан, цэвэр бохир ус, инженерийн дэд бүтэцтэй холбоотой бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, шинэ шийдэл, үйлчилгээгээ иргэдэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. Мөн дулаанд холбогдох болон амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй айл өрхүүдэд: 🔹 Шинэлэг технологи 🔹 Эрчим хүчний хэмнэлттэй шийдэл 🔹 Өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 🔹 Мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл нэг дороос авах боломж бүрдэх юм. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, хэрэгцээт мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахыг урьж байна. 📍 Чингүнжавын талбай 📅 Хугацаа: 2026 оны 05 сарын 15–16