loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

🔷ХӨВСГӨЛ АЙМАГТ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “JOB CENTER-KHUVSGUL” ТӨВ НЭЭГДЛЭЭ.

2025-11-11

🔷Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыгМонгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн. 🔷Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 03 дугаар тогтоол мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд JOB CENTER төвийг байгуулах арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдөр үүд хаалгаа нээж байна. ✅ Тус төв нь олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ хийх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр иргэн, аж ахуйн нэгжийг хангах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Төвийн захирал Б.Мөнхжаргал танд болон хамт олонд нь баяр хүргэж олон талт хамтын ажиллагаанд амжилт хүсье👍 Мөн өрөө танхимаар ханган дэмжин ажиллаж буй аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү ажлын эхлэлийг тавьсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ГБХНХЯ-ны хамт олон, ХХҮЕГ-ын удирдлага хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Хөвсгөл job сентер