🔰“Хөвсгөл аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөгөөний төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. 🔰Хэлэлцүүлгээр нийгмийн салбарын байгууллагууд дунд хугацааны төлөвлөгөөгөө танилцуулж, төлөвлөгөөний төсөлд иргэн болон иргэний нийгмийн байгууллагуудаас санал авч, санал солилцлоо. Нийт иргэн, иргэний нийгмийн байгууллагуудаас 16 санал ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг салбар бүрээр нэгтгэн, аймгийг хөгжүүлэх дунд хугацааны таван жилийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 🔰Тус хэлэлцүүлэгт нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд, иргэн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 орчим хүн оролцож, аймгийн хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлоход өөрсдийн саналыг илэрхийллээ. 🔰Энэхүү хэлэлцүүлэг нь аймгийн хөгжлийн бодлогыг иргэдийн оролцоонд тулгуурлан тодорхойлох, бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг дунд хугацааны төлөвлөгөөнд тусгах ач холбогдолтой юм.