Аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын янданг буулгах, агаарын бохирдлыг багасгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Барилга захиалагчийн хяналтын төвийн дэргэдэх төслийн нэгжийн менежер Х.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад мэдээлэл хийлээ. Тус ажлын хүрээнд Мөрөн сумын айл өрхүүдийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд үе шаттайгаар холбох ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын алба хаагчид идэвх санаачилгатай оролцож, иргэдэд зөв үлгэр дуурайл үзүүлэн манлайлан ажиллахыг уриалла