✅Хөвсгөл аймгийн өсвөрийн Таеквондогийн тамирчид дэлхийд чансаа өндөрт тооцогдож, ирээдүйд олимпод өрсөлдөх тамирчид бэлтгэгдэж байгааг ноён Хо Ин Ёон онцолж, орон нутгийн болон төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгалаа. ✅Засаг дарга Х.Тайванбаяр баг тамирчдыг аймаг, сум орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган бодит ажил болгон хэрэгжүүлэхийг онцоллоо. ✅Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг, Хөвсгөл БТСГ-ын харьяа “Хүчит Шонхор” клубийн тамирчид БНХАУ-ын Ханжоу хотод болсон “ГРАНД СЛАМ” Олон Улсын нээлттэй тэмцээнд 35 медаль хүртэж “ШИЛДЭГ БАГ”-аар шалгараад өчигдөрхөн нутагтаа ирээд буй юм.