Аймгийн Засаг дарга Н.Энхбат “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, орон нутагруу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн тус компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж орон нутагтай бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.