Аймгийн ИТХ-ын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 24/04 дугаар тогтоолоор уг хайрхныг аймгийн тахилгатай болгох шийдвэр гаргасан юм.
Бага Богд хайрхан нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог, цавчим өндөр уул, хад бүхий байгалийн хосгүй өвөрмөц тогтоцтой.
Ташрамд, Өвөрхангай аймгийн тахилгатай хоёр хайрхан байдаг ба Ханхөгшин хайрхныг 2022 онд тав дахь удаагаа, Зүүн хайрхныг 2023 онд гурав дахь удаагаа тахисан байна.