loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТЭРГҮҮНИЙ СУМДАД БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА | HuduuMN

ТЭРГҮҮНИЙ СУМДАД БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2026-02-06

Сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны үрд дүнд хийсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээрээ тэргүүлж, Монгол улсын хууль тогтоомж, Төрөөс баримталж буй бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэн, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд бодитой үр дүн гарган ажилласан тэргүүний сумдад батламж гардуулсан юм.

“Тэргүүний сум”-аар Гучин-Ус, Есөнзүйл, Хужирт, Сант, Нарийнтээл сумд тодорч, шагналаа гардан авлаа.