Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр шалгарсан сумын ИТХ-ын “Шилдэг Ажлын алба”-д шагнал гардуулав.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, түүний дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, төлөөлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалтаар ханган, манлайлж ажилласан Арвайхээр сумын Хурлын Ажлын алба, Сант сумын Хурлын Ажлын алба, Бат-Өлзий сумын Хурлын Ажлын алба тус тус шилдгээр шалгарч, шагнагдлаа.