loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ | HuduuMN

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

2026-02-06

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан тэргүүтэй Нийгмийн оролцоо хүртээмжийн газрын дарга М.Маргад-Эрдэнэ, мэргэжилтэн Д.Сонгохбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нарын албаны хүмүүс өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллав. 

Ажлын хүрээнд аймгийн Засаг даргатай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүртээмжийн нэмэгдүүлэлт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, тэдэнд төрийн зарим үйлчилгээг үр дүнтэй хүргэн, бодитой ахиц дэвшил гарган ажиллаж, 2025 оны шилдгээр шалгарсан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-ын шагналыг гардуулж өгсөн юм. 

Албаны хүмүүс Арвайхээр суманд бүтээн байгуулагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв, хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгуудын явцтай танилцлаа.