Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Тунгалаг мэлмий 2025” арга хэмжээний үр дүнд харааны бэрхшээлээ оношлуулж, тодорхойлуулсан алба хаагчид болон иргэдийг Солонгос улсад тааруулсан нүдний шилээр хангалаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүсийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр 1945 оны дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэний төлөөлөлд чөлөөлөх дайны 80 жилийн ойн "Бид ялав" медалийг гардууллаа. Мөн Монгол Цэргийн Нэгдсэн Холбооноос 2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын танилцуулгыг хүргэж, энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээний зорилго нь эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалахад салбарын алба хаагчдын болон иргэн бүрийг эрүүл байхад хувь нэмрээ оруулах юм гэдгийг онцоллоо.