Аймгийн аялал жуулчлалын салбарын асуудлаар аймгийн удирдлагууд, асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийн уулзалт энэ сарын 06-ны өдөр болов.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж болон ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн, Нийгмийн бодлогын хэлтсийн, Татварын газрын, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдлага, мэргэжилтэн, ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга, аялал жуулчлалын холбооны тэргүүн оролцсон юм.
Уулзалтаар “Дэлхийн өв орхоны голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Д.Алтанхүү аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хийгээд цаашид анхаарах асуудлыг танилцуулж, уулзалтад оролцогчид саналуудаа хэллээ.
2025 онд аймагт аялал жуулчлалын 13 эвент зохион байгуулсан. 2026 онд “Адууны баяр”, “Эсгийний баяр”, “Сарлагийн баяр”, “Karakorum ice festival”, “Тэмээний баяр” зэрэг эвентүүдийг зохион байгуулах юм.
Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын хувийн хэвшлийн 33 бааз, 80 гаруй гэр болон зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, Улаанбаатарт хотод татвараа төлдөг, үүнийг орон нутагт төвлөрүүлэх асуудал тулгамдаж байна. Мөн малчдын аялал жуулчлалын чиглэлээр ажиллуулдаг гэр буудал нь орчны тохижилт, ариун цэврийн байгууламж муу зэрэг шүүмжлэлтэй асуудал их байгаа.
Тиймээс аймгийн аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөл байгуулахаар тогтлоо.