loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
3, 6, 11, 15 НАСТНУУДЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ 92,9 ХУВЬТАЙ БАЙНА. | HuduuMN

3, 6, 11, 15 НАСТНУУДЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ 92,9 ХУВЬТАЙ БАЙНА.

2026-11-23

Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэгт аймгийн хэмжээнд гурав болон зургаа настай 4471, 11 болон 15 настай 4683 буюу нийт 9109 хүүхдийг хамруулахаас өнөөдрийн байдлаар 92,9 хувьтай хамруулаад байна. Энэхүү эрт илрүүлгийн үйл ажиллагаа улсын хэмжээнд 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 30-ны өдөр дуусах юм.

Өнөөдрийн байдлаар:

Өлзийт сум - 100 хувь,

Бат-Өлзий - 98.8 хувь,

Тарагт сум - 98,8 хувь, 

Сант - 98.4 хувь,

Баян-Өндөр - 96.3 хувь,

Гучин-Ус сум - 95,9 хувь,

Есөнзүйл - 94.7 хувь,

Баруунбаян-Улаан - 94.5 хувь,

Арвайхээр - 94.3 хувь,

Нарийнтээл - 93.6 хувь,

Хархорин - 92.3 хувь,

Бүрд - 90.4 хувь,

Баянгол - 89,9 хувь тус тус харуулаад байна. 

#Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй