loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛЧИД ТА БҮХНИЙГ МАЛАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА | HuduuMN

МАЛЧИД ТА БҮХНИЙГ МАЛАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2026-11-23

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах, бэлчээрийн даацыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчид, иргэдийг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байна.

Иймд малчид та бүхэн малаа зах зээлд борлуулж, өвс, тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэн, малын хашаа, саравчаа дулаалж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангана уу.

Өвөрхангай аймагт мал, мах худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй:

“Дээжийн өргөө” ХХК (9911-7559), 

“Өв эко мийт” ОНӨХХК (8918-7588), 

“Өв чандмань мийт” ХХК (9909-5887), 

“Хан хөгшин хайрхан” ХХК (8808-5952),

  “Итгэлт хүнс баялаг” ХХК (9932-7246) 

Арвайхээр сумын иргэн З.Эрдэнэхүү (9975-6179) 

нартай холбогдон мал, мах борлуулах боломжийн талаар мэдээлэл авах боломжтой.

12 дугаар сард агаарын температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Малчид та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангаарай!

Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар.

Мэдээлэл авах утас: 8802-8324, 8902-9282, 8983-8558