loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 6 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ | HuduuMN

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 6 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

2026-11-23

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайланг танилцуулав.

Энэ оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр #Өвөрхангай аймаг #6_дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд 2023 оноос гурван байр ахисан байна.  

Аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэг, 16 дэд бүлгийн 146 шалгуур үзүүлэлт болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгад тулгуурлан дүгнэжээ. 

Өвөрхангай аймаг нь үндсэн дөрвөн бүлэгт 21 аймгаас дараах байдлаар үнэлэгдсэн байна. 

Засаглалын үр ашиг — 10 дугаар байр

Эдийн засгийн тамир тэнхээ — 6 дугаар байр

Бизнесийн үр ашиг — 7 дугаар байр 

Дэд бүтэц — 6 дугаар байр тус тус эрэмбэлэгдсэн.  

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээний эхний таван аймагт:

  Дархан-Уул аймаг,

  Дорноговь аймаг, 

  Орхон аймаг, 

  Өмнөговь аймаг,

  Дорнод аймаг тус тус эрэмбэлэгджээ.  

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны үр дүн нь:

Аймгуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх;

Орон нутгийн давуу болон сул тал, хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох;

  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах;

  Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах;

  Аймгуудын хөгжлийн ахиц, өөрчлөлтийг цаг хугацааны явцад харьцуулан судлахад чухал ач холбогдолтой юм.