Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Багшийн хөгжил" хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд “Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, буцалтгүй тусламж олгох журамд” заасан шалгуурыг хангасан багш нарт өнөөдөр мөнгөн урамшуулал олгох батламжийг гардууллаа.
Тухайлбал,
Таваас дээш улс орон хамарсан ОУ-ын хэмжээний төрөлжсөн олимпиадад болон ШУ-ны чиглэлийни уралдаан тэмцээнд медальт байр эзэлсэн багш, сурагчийн төрүүлсэн 2 багш,
Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд болон мэргэжлийн боловсролын улсын уралдаанд оролцож, медальт байр эзэлсэн 3 багш,
Улсын төрөлжсөн олимпиадад гурвын даваанд болон мэргэжлийн боловсролын улсын уралдаанд медальт байр эзэлсэн суралцагч, анги хамт олон, багшийг бэдтгэж, амжилт үзүүлсэн 13 багш,
Мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны болон инженерчлэлийн улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд медальт байрт шалгарсан багш болон, суралцагчийн бэлтгэсэн 3 багш,
Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний илтгэл, ур чадварын уралдаанд байрт шалгарсан болон Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан суралцагчийг бэлтгэсэн 2 багш,
Элсэлтийн шалгалт ба түүнээс дээш суралцагч бэлтгэж, нийт бэлтгэсэн суралцагчдын хэмжээст онооны дундаж улс, аймгийн дунджаас дээгүүр, аймагтаа шалгарсан 6 багш,
Анги нийтийн олимпиадын төрөл, ангилал тус бүрээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй үнэлтэй үнэлэгдэж, тэргүүн байрт шалгарсан 17 багш,
Сургууль, цэцэрлэг тус бүрээс тус журамд заагдсан зургаан шалгуурыг хангасан 2 багш тус тус шалгарч тус бүрдээ 5-8 сая төгрөгийн урамшууллын эзэд болжээ.