loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮД 167 ДУГААР ЦЭРГИЙН АНГИД АЛБА ХААНА | HuduuMN

АЙМГИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮД 167 ДУГААР ЦЭРГИЙН АНГИД АЛБА ХААНА

2026-06-18

Өвөрхангай аймаг “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан, суралцагч, Өвөрхангай аймгаас Политехник коллежийн 30 гаруй суралцагч хамрагдаж, энэ сарын 14 өглөө Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангийг зорилоо. 

Оюутан цэргүүдийг аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Арвайхээр сумын Засаг Б.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын болон Политехник коллежийн удирдлагууд, багш, эцэг эх, найз нөхөд нь үдэж өгсөн юм. 

Энэхүү хөтөлбөрийг Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу оюутан, суралцагчдыг 56 хоногийн хугацаанд цэргийн эрчимжсэн бэлтгэл сургалтад хамруулж, бие бялдар, сэтгэл зүйн хатуужил олгох, эх орноо хайрлан хамгаалах, цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг.