Албаны хүмүүс өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржтой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, Өвөрхангай аймагт мод тарих, Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуультай хамтран ажиллаж, багш, сурагч солилцоо хөтөлбөрийг БНСУ-ын “Дэжо” ахлах болон дунд сургуультай хамтран хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон юм.
Үүнтэй уялдуулан ЕБ-ын 2 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Баян намсрай” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Олон улсын “4Н” (4-H) байгууллага нь дэлхийн 70 гаруй оронд 7 сая гаруй гишүүнтэй, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмждэг дэлхийн хамгийн том залуучуудын хөтөлбөрүүдийн нэг юм. Уг хөтөлбөр нь хүүхдүүдэд манлайлал, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрүүл амьдрах ухаан зэрэг олон чиглэлээр "хийж суралцах" боломжийг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.