Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр аймгийн "цагаан хаалга"-ны орчин нөхцөлтэй нь танилцаж, зарим хариу арга хэмжээг авч ажиллахаар болов.
Тус хаалганы үйл ажиллагааг хянах, хамгаалах зорилгоор камер байрлуулах, мэдээллийн самбаруудын мэдээллийг шинэчлэн тохижуулах, хаалга орчмын хогийг тухай бүрд цэвэрлэж, тохижилт үйлчилгээний ажилтнуудад хүлээлгэн өгөх зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд, иргэдэд өглөө.
Арвайхээр сумын “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ний газар нь төв хаалга орчмын хогийг өдөр бүр, зарим тохиолдолд өдөрт хоёр удаа цэвэрлэж байгаа юм.
Иргэд, малчид Та бүхэн байгаль эх дэлхийгээ хайрлаж, зориулалтын газарт хогоо хаях, биеийн засах зэрэг ёс зүйтэй, соёлтой зорчихыг уриалж байна.