“Дэлхийн адууны өдөр 2026” арга хэмжээнд оролцох асуудлаар өнөөдөр ажлын хэсэг хуралдлаа.
Тус хуралд аймаг, сумын удирдлагууд, холбогдох агентлагууудын удирдлагууд, аймгийн адууны холбооны төлөөлөл оролцож, сум бүрээс 30 адууг оролцуулах, нэгдсэн зохион байгуулалттай явах, хэрхэн манлайлах, анхаарах зүйлийн талаар хэлэлцлээ.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Монгол улсыг дэлхийн адуун соёлын төв орон болгон сурталчилж, олон улсын нэр хүндтэй брэнд арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Хүй Долоон Худагт зохион байгуулж буй.
Энэ өдрүүдэд адуутай холбоотой аман уламжлал, язгуур урлаг, зан үйл, ёс заншил, мэдлэг ухаан, гар урлал зэрэг нүүдэлчдийн биет бус соёлын өвийг олон талт хөтөлбөрөөр дамжуулан иргэд, гадаадын жуулчдад сурталчилж, адуун соёлыг тээн уламжилж ирсэн малчид, адуучдаа дэмжихийн зэрэгцээ аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжил болон Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.