loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОР17 БАГА ХУРАЛД "ТААЦЫН ЦАГААН НУУР"-ЫГ СЭРГЭЭХ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛЛАА | HuduuMN

СОР17 БАГА ХУРАЛД "ТААЦЫН ЦАГААН НУУР"-ЫГ СЭРГЭЭХ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛЛАА

2026-08-20

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг СОР17 бага хурлын “Тулуй” танхимд "Таацын цагаан нуур"-ыг сэргээх төслөө танилцуулав. 

Тус төслийг хэрэгжүүлснээр Таацын голын усны нөөцийг улирлын болон олон жилийн хэлбэлзлээс хамгаалж, ус хуримтлуулах усан сан байгуулан, Таацын цагаан нуур болон ойр орчмын экосистемийг сэргээх, усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжийг сайжруулах, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн танилцуулгад төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд, байгаль хамгааллын мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгч зэрэг 60 гаруй хүн оролцлоо.