loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АХ ДҮҮГИЙН НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ АЛЛИЕР МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ | HuduuMN

АХ ДҮҮГИЙН НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ АЛЛИЕР МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2026-08-20

Франц улсын Аллиер муж нь Өвөрхангай аймагтай 26 жилийн турш хамтран ажиллаж байгаа. 

COP17 бага хуралд Франц улсын Аллиер мужийн захирагч, Кузон хотын захирагч, Бурбан Аршамбаултын ерөнхий зөвлөх ноён Кристоф Дэ Контенсон, Аллиер мужийн Олон улсын харилцаа хариуцсан мэргэжилтэн Вероник Эрюп нарын тэргүүтэй албаны хүмүүс урилгаар оролцож буй юм. 

Энэхүү албан ажлын хүрээндээ Аллиер мужийн төлөөлөгчид Өвөрхангай аймагт зочилж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагаа эрчимжүүлэх талаар санал солилцов. 

Энэ үеэрээ ноён Кристоф Дэ Контенсон Өвөрхангай аймгаас COP17 бага хуралд танилцуулж буй "Таацын цагаан нуур"-ыг сэргээх төслийг олон улсын түвшинд сурталчилж, хөрөнгө оруулагч нарт танилцуулахаа илэрхийллээ.