loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРВАГАР ХЭЭР ХОЛБООНЫ V ИХ ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

АРВАГАР ХЭЭР ХОЛБООНЫ V ИХ ХУРАЛ БОЛЛОО

2026-04-23

Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбоо энэ сарын 18-ны өдөр V их хурлаа зохион байгууллаа. 

Хуралд УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Монголын морин спортын холбооны төлөөлөл, 19 сумын алдар цуутай уяачид, холбооны гишүүд, ахмад болон залуу уяачдын төлөөл 300 гаруй хүн оролцсон юм. 

Тус холбоо таван жил тутамд их хурлаа зохион байгуулж, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдээ сонгодог бөгөөд V их хурлаараа холбооныхоо шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгов.

Энэхүү холбооны шинэ ерөнхийлөгчөөр  Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд сонгогдож, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга болон 41 тэргүүлэгчтэйгээр ажиллахаар боллоо. 

“Арвагар хээр” холбоо нь орон нутгийн морин спортын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж, залуу уяачдын хөгжилд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, уяачдын амжилт, бүтээлээрээ Монгол улсын шилдэг холбоогоор гурван удаа шалгарч байсан юм.