loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА | HuduuMN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

2026-04-23

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа юм.

Тус ажлыг зохион байгуулан, хяналт тавин ажиллах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2025 оны А/460 дугаар захирамжаар байгуулан, ажиллаж байна. 

Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын явцтай танилцлаа. 

Газрын зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтийн төсөл нь ерөнхий хэсэг болон газрын нэгдмэл сангийн үндсэн 6 ангилалаар, 7 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр боловсруулагдаж буй. Тус ажлыг “Газар дэлхий” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд багтаан дуусгаж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн, батлуулах юм. 

Энэхүү төлөвлөгөөг хийснээр газар  ашиглалт,  хамгаалалтын  үр  ашгийг  дээшлүүлэх,  газрыг  иргэд  болон  нийгмийн  хэрэгцээнд  тэгш,  шударга,  хүртээмжтэй  байдлаар  хуваарилах  замаар  эрх  зүйн болон эдийн засгийн хувьд үндэслэл сайтай, үр ашигтай, экологийн тэнцвэрт байдлыг хангасан газар зохион байгуулалт, газрын кадастрыг хөгжүүлж, газрын нөөцүүдийг оновчтой ашиглах, үйлдвэрлэлийн салбаруудыг зөв байршуулж, төрөлжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой.