Олон улсын ахмадын баярын 36 дахь өдрийг тохиолдуулан Монголын Ахмадын байгууллагын түүхт 95 жил, Өвөрхангай аймгийн Ахмадын хороо үүсэж хөгжсөний 45 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр болов.
Хуралд УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Ундрах, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох болон 19 сумын ахмад, буурлуудын төлөөлөл оролцлоо.
Баярын хурлыг аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг нээж, амхадуудын хийж бүтээсэн түүхэн замналыг эргэн дурсаж, мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох Монголын ахмадын байгууллагын үүсэл хөгжил, төрийн бодлого шийдвэр, Ахмадын хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тус ахмадын хорооны дэргэдэх “Арвайн эгшиглэн” хамтлаг, ахмад уран бүтээлчид, ХДТ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ толилуулсан юм.
Хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртээж, салбарын болон орон нутгийн шагналаар ахмадуудаа шагнаж урамшуулав.
Мөн Монголын ахмадын холбооны дээд шагнал “Ахмадын алдар” одон, аймгийн Ахмадын хорооны шагнал “Ахмадын алдар” медаль, 2026 оны “Бүтээлч ахмад” шагнал, “Шилдэг ахмадын зөвлөл”-үүдийн шагналыг тус тус гардуулж өгсөн юм.