loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНГОЛ, САНТ СУМДАД АЖИЛЛАЛАА  | HuduuMN

БАЯНГОЛ, САНТ СУМДАД АЖИЛЛАЛАА

2026-03-11

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нар өнөөдөр Баянгол, Сант сумдад ажиллан, сумын удирдлага, төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Уулзалтаар УИХ-аас болон аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцуулан, сумдын тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Тэд 2026 оны 3 дугаар сарын 11-нд Тарагт, Уянга сумдад, 

3 дугаар сарын 12-нд Бат-Өлзий сумдад, 3 дугаар сарын 13-нд Хужирт, 3 дугаар сарын 14-нд Хархорин суманд ажиллах юм.