loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ | HuduuMN

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2026-03-05

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн шагнал гардууллаа.

Энэ өдөр "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар тус тус шагнагдсан эрхэм хүмүүсийн шагналыг Улсын Их Хурлын Гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж нар гардуулж, баяр хүргэлээ.