loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМААС УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ | HuduuMN

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМААС УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026-03-05

Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр, Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайд Д.Тэгшжаргал, ГХЯ-ны Азийн газрын захирал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайд Г.Хулан, ГХЯ-ны Азийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам нарын бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. 

Тэд төрийн албан хаагчидтай уулзалт хийж, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслолын талаар танилцуулж, "Орон нутгийн хөгжлийн боломж ба гадаад харилцааны үр шимийг иргэдэд хүргэх нь” сэдвээр ярилцлаа.