loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАТ-ӨЛЗИЙ СУМЫН БҮРЭГТИЙ БАГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТӨРЛӨӨ | HuduuMN

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН БҮРЭГТИЙ БАГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТӨРЛӨӨ

2026-02-28

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бүрэгтий” багийн малчин Чулуунбаатарын Батмөнх, гэргий Цэндсүрэнгийн Лхагвасүрэн нар "Улсын аварга малчин" цол хүртэж,  УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын удирдлагуудын хамт малчны хотонд нь очиж гардуулан өглөө.

Ч.Батмөнхийн төрсөн ах Ч.Дашлхагва 2022 онд Улсын аварга малчин болж байсан бөгөөд Билүүтийн голд ах дүү аваргууд нэмэгдлээ